Амжилтын нууц нь бол ерөнхийдөө сүлжээ байгуулах
л асуудал л даа. Хэдэн жил эсвэл жил орчмын дараа л үр дүн нь гардаг бололтой. Дээр нь манай
монгол шиг хүн ам цөөтөй улсын хувьд бол бүүр бүрхэг санагдаж магадгүй.
Гэхдээ монголын ирээдүй хамаагүй гэгээлэг байна, өсөж байна, дэвжиж байна. Би
танд ерөнхий ойлголтуудыг өгье. Харин та мөнгө олох боломжтой үгүйг нь өөрөө
тооцоод үзээрэй. Оролдоод үзэх үзэхгүй нь мэдээж таны л шийдэх асуудал.
Интернет орчинд ажилж сурсан ч хүн байна, сураагүй ч хүн байгаа учраас хэрхэн
ажлах талаар нэг бүрчлэн, бүр үйлдэл үйлдэлээр нь тайлбарлан тавьлаа шүү!!!
Спонсорууд
Бидний ашиглан мөнгө олох энэ байгуулгуудыг спонсор(ивээн тэтгэгч) гэж нэрлэдэг.
Гэхдээ спонсорууд өөрсдөөсөө зүгээр нэг мөнгө гарган танд өгөх юм биш. Энэ
дэлхий дээр асар олон пүүс компаниуд интернет дахь өөрсдийн суртачилгаанд
зориулж сая сая доллар зарцуулж байдаг. Яагаад гэвэл онлайн суртчилгаа бол
дэлхийн өнцөг булан бүрт хүрж чаддаг, хамгийн үр дүнтэй суртчилгаанд тооцогддог
болохоор л тэр. Энэ мөнгөнөөс тодорхой нэгэн хувь мэдээж танд шууд замаар
ирэхгүй нь ойлгожтой. Харин спонсорууд маань энэ компаниудтай хамтран ажиллаж
мөнгийг зохих хүмүүсд нь түгээдэг. Тэгэхлээр та спонсоруудтай харьцаж энэ
мөнгөнөөс өөрийн хувийг авч болно гэсэн үг. Нэг ёсондоо спонсор гэдэг нь
хэрэглэгч компани хоёрийн гүүр болж өгдөг. Спонсорууд нь дотороо
үйлчилгээнийхээ чиглэлээс хамаараад хэд хэдэн төрөлд хуваагдана. Серфинг,
Email, Survey... гэх мэтчилэн.
Серфинг(surfing) спонсор:
Энэ спонсорууд нь таны компьютерын дэлгэцэн дээр рекламны самбар(ViewBar,
CashBar) байрлуулснаараа танд төлбөр төлнө. Рекламны самбар нь голдуу 2.5см
байх бөгөөд дэдгэцийн дээр юм уу, доор байрлана. Самбар дээр байх рекламууд дээр
заавал дарах албагүй. Самбараа татаж аваад суулгацан байхад ер нь бол өөр
хийгээд байх ажилгүй дээ. Та хэдэн ч рекламны самбарыг(серфинг спонсорыг) нэг
дор хэрэглэж болно. Жишээ спонсор: Cashfiesta, Agloco, Cashsurfers...
E-mail спонсор:
Та спонсороос ирсэн E-mail-үүдийг(Paid to Read) уншснаар төлбөр авна.
Таны дарж төлбөрөө авах ёстой линк E-mail-ийн хамгийн доод хэсэгт байрлдаг.
Түүн дээр дараад 15-30 секунд харах ёстой. Энэ нь 1-2 цент гэсэн үг. Мөн та
ямар нэгэн веб сайтруу зочилоод мөнгө авж болно (Paid to Click). Та E-mail-ээ
өдөр болгон шалгах албагүй. Шалгахгүй байж байгаад 7 хоногийн дараа ч хамаагүй
E-mail-ээ шалгаад Paid to Read-ээс нэг мөсөн төлбөрөө авч болно. Харин Paid
to Click өдөр тутмых болхоор цуглуулж байгаад нэг мөсөн авна гэсэн ойлголт
байхгүй. Жишээ спонсор: Inboxdollars,
CashMoneyEmail,
E-mailPaysU...
Survey спонсор:
Энэ спонсорууд нь таниар элдэв жорын судалгааны анкет бөглүүлж танд төлбөр
төлнө.
Lotto Спонсор
Та нэрийг нь хараад ойлгож байгаа байх. Интернетээр лотто тоглоом тоглоно. Хожих
магадлал тун бага хувьтай. Үүнийг далимдуулж энэхүү спонсорууд нь элдэв янзын
суртчилгаа үнэгүй хийгээд авдаг. Гэхдээ азын тэнгэр таныг ивээж юу магад. Жишээ
спонсор: LottaFunLotto,
CultLotto
Энэ мэтчилэн элдэв төрлийн спонсорууд бий.
Бүртгүүлэх
Хэрэв та бүртгүүлэхдээ элдэв янзын анкет бөглөхөөс залхуу тань хүрч байвал
нэгэн хялбар арга зааж өгье. Хэрэв та Google toolbar-тай бол
toolbar-ийнхаа хамгийн захад байх Settings-ийг дараад Options-руу
ороорой. Дараа нь AutoFill Settings. Тэнд байрлах нүднүүдийг бөглөөд OK
товчлуурыг дар. Ингээд л болоо. Дараа нь та ямар нэгэн анкет бөглөх болвол
toolbar-ийнхаа AutoFill товчлуурыг дараарай. Автоматаар бөглөгдөх болно.
Гэхдээ мэдээж та дахин хянаж шалгаарай.
Мөн бүртгүүлэхдээ ZIP/Postal code гэдгийг анхаараарай. Аль аль нь
шуудангийн дугаар гэсэн үг шүү. Та чекээр төлбөрөө авч байгаа нөхцөлд хаягаа
сайн тодорхой зааж өгөх хэрэгтэй. Хэрэв та хувийн шуудангийн дугааргүй бол
ажилдаг албан байгуулгынхаа ч юм уу аль нэг таньдаг албан газрын шуудангийн
хаягаар авч болно байх. Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг эндээс авна уу. ZIP code, Postal code, Албан ёсны тайлбар.
Мөн та бүртгүүлэхээсээ өмнө зөвхөн интернетээр мөнгө олоход зориулаад шинээр
нэг E-mail нээсэн нь дээр болов уу. Яагаад гэвэл та өдөр бүр өч төчнөөн
E-mail-тэй харьцах хэрэг гарна. E-mail-ээ .com .net гэсэн үнэгүй E-mail сайтууд
дээр нээсэн нь дээр байх. Жишээ нь: Hotmail, Yahoo, Gmail... Спонсоруудаас
ирж байгаа E-mail Spam(Junk, Bulk)-руу ороод байдаг тал бий. Тийм
болохоор тэдний E-mail-ийг саадгүй авч байхийн тулд тэдний E-mail хаягийг
contact list(safe list)-дээ оруулж өгөх хэрэгтэй. Хэрэвээ та яаж хийхийг
мэдэхгүй байгаа бол танд заавар өгье.
· Yahoo mail: Address --> Add Contact --> Nick Name: спонсорын нэр, E-mail: спонсорын E-mail хаяг --> save.
· Yahoo mail BETA: Contacts --> Add Contact --> Nick Name: спонсорын нэр, E-mail: спонсорын E-mail хаяг --> save.
· MSN hotmail: Contacts --> Safe List --> Type an address or domain: спонсорын E-mail хаяг юм уу Domain хаяг --> add.
· Windows Live Hotmail: Options --> Safe and blocked senders --> Safe mailing lists --> To address for the mailing list: спонсорын E-mail хаяг --> add to list.
· Gmail Beta: Contacts --> Add(Create) Contact --> Name: спонсорын нэр, Primary Email: спонсорын E-mail хаяг --> save.
· AOL mail: Addresses --> New --> New contact --> NickName: спонсорын нэр, Email:
спонсорын E-mail хаяг --> save.
Орлого(Amount)
Та орлогоо үндсэн 2 хэлбрээр олно.
1. Өөрийн байгуулсан сүлжээнээс буюу Хамтрагчидаас
2. Өөрийн үйл ажилгаанаас. (Special Offers(Саналууд)-ийг гүйцэтгэх... г.м)
Өөрөөр хэлбэл та хэр олон хамтрагчид бүрдүүлж, таны хамтрагчид болон та өөрөө хэр
идвэхтэй ажиллаж байгаагаас цэвэр таны орлого хамаарна. Та өөрийн хамтрагчидаа
хангалттай бүрдүүцэн байсан цагт цаашаагаа үндсэндээ танд хийх ажил байхгүй.
Хамтрагчидаас орлого өөрөө тогтмол орж ирэх болно. Гэхдээ хамтрагчидаа
хангалттай бүрдүүлнэ гэдэг бас тийм ч амаргүй.
Хамтрагчид(Referrals)
Хамтрагчид бол таны орлогын нэгэн үндэс. Та(Refer) хэр олон хамтрагчтай
байна, төдий чинээ сайн. Та ганцаараа зүтгээд хол явахгүй. Таны хамтрагчын
хамтрагчын хамтрагч ч гэсэн таны хамтрагч гэсэн үг. Үүнийг level-ээр хувааж
өгдөг. Level 1 - Таны хамтрагч (Direct Referrals), Level 2
- Таны хамтрагчын хамтрагч (Indirect(Extended) Referrals)... гэх
мэтчилэн level ихсэх тусам танд ашигтай. Хэр их хамтрагч нартай байна төдий
чинээ орлого нэмэгдэнэ гэхээр танд хамтрагч нар Refer-т өөрийнхөө орлогоноос
тодорхой хувь өгдөг юм байна гэж ойлгогдож магадгүй. Тийм юм байдаггүй.
Refer-ийн авч байгаа хувь бол хамтрагчын орлогоноос биш гол нь олон хамтрагч
дагуулсан гэсэн утгаараа спонсороос авч байгаа урамшуулал маягийн юм. Тийм
болохоор Refer-тэй байлаа гээд орлогоноос нь хасагдана гэсэн юм байдаггүй.
Жишээ нь: Та өөрийн найздаа сайтыг танилцуулж, урьж бүртгүүлэн өөрийн
хамтрагчаа болгож байгаагийн хувьд та түүний Refer. Харин тэр таны Referral.
Referral-ын хувьд бол Refer-тэй байсан байгаагүй ямар ч ялгаа байхгүй. Харин
Refer-ын хувьд бол ашигтай.
Хамтрагчаа бүрдүүлэх
Бүх спонсорууд хамтрагчаа олоход зориулсан Referral link(URL) танд өгөх
болно. Та энэ линкийг санал болгох гэж буй хүмүүсдээ Email-ээр, Messenger-ээр,
юугаараа ч хамаагүй илгээгээд л болоо. Гол нь таны найз нөхөд чинь тэр линкэн
дээр дараад бүртгүүлсэн байхад л таны хамтрагч боллоо гэсэн үг. Ихэнх
спонсоруудад Referral
Center гэж байдаг. Та
тэндээс найз нөхөддөө санал болгож болох боловч текст нь англи хэл дээр байдаг
болохоор шал дэмий. Таны юу санал болгосныг ойлгохгүй өнгөрнө. Тэгснээс шууд
Referral link-ээ илгээцэн нь хамгийн шулуухан арга.
Special Offers(Саналууд)
Энэ нь спонсороос танд тавьж буй саналууд. Энд нь танд тодорхой хэмжээний мөнгө
санал болгож өөрсдийгөөө болон бараа бүтээгдхүүнээ суртчилдаг компаниуд
багтана. Энэ саналуудыг гүйцэтгэх юм бол овоо мөнгө олох боломжтой. Харамсалтай
нь ихэнх offer-ууд Америк, Канадын гишүүдэд зориулагдсан байдаг. Гэхдээ хуурах
арга байдаг юм шиг байна лээ. Энэ тухай жич бичнэ. Саналыг хэрхэн гүйцэтгэх
зааврыг уншахын тулд Англи хэл нэлээн хэрэгтэй дээ. Таны Англи хэлний мэдлэгт
тань тус болох үүднээс Спикер групп-ээс гаргаж буй толь4 програмыг танд санал
болгож байна. - татах.
Gold Member
Ямар ч Refer-гүй сул бүртгүүлж буй гишүүд шууд автоматаар хэн нэгэн Gold member-ийн
Referral болж байдаг. Ийм сул гишүүд сард өч төчнөөнөөрөө байдаг. Та хэрэв
төлбөрийг нь төлж л байвал Gold member болж өөрийн хамтрагчдын тоог
мэдэгдхүйцээр нэмэгдүүлж болно. Төлбөр нь голдуу 15-20$ орчим байдаг. Төлбөрийг
цахим гүйлгээгээр хийнэ. Амлаж байгаа referral-ийн хэмжээ янз янз. Зарим нь 3
сард 20,40 гэх мэтчилэн байхад зарим нь өдөр болгон 1 гэх мэтчилэн баталгаа
болгодог. Хэрэв та хэн нэгэн санал болгосон найзынхаа урилгыг хүлээж авахгүй,
би ямар ч Refer-гүй өөрөө шинээр эхлэнэ гэж бодож байвал алдаж байна гэсэн үг.
Мөнгөө авах(Payment)
Та мөнгөө авахдаа цахим гүйлгээ ашиглсан нь дээр байдаг юм шүү. Жишээ нь: E-gold,
Webmoney, PayPal... гэх мэтчилэн. Энэ нь чекээр авснаас илүү хурдан,
найдвартай байдаг. Webmoney-ыг хэрхэн ашиглах тухай Билгүүний(http://www.bilguun.biz) бичсэн нэгэн товхимол
гарын авлагыг танд уншихыг санал болгож байна. Эндээс татаж авна уу.
татах
Харин E-gold, PayPal-ын тухайд бол эрхэм Билгүүн тун удахгүй Webmoney шиг ийм
гарын авлага бичнэ байх хэмээн миний бие найдаж байгаа билээ.
Зарим хүмүүс үнэхээр интернетээр мөнгө олох боломжтой гэдгийг батлахын тулд өөрсдийнхөө
чекийг баталгаа болгон интернетэд тавьдаг. Та зарим чекүүд нь алга байна,
найдваргүй юм байна гэж битгий дүгнээрэй. Хүмүүс бараг чекээр авдаггүй, цахим
гүйлгээгээр авдаг юм.
Одоо шууд бүртгүүлье гэвэл энд дарна уу.





Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: