Өндөр болохыг хүсэж байна уу?
Ихэнх хүмүүс, ялангуяа банди нар, залуучууд өндөр болохыг эрмэлзэх боллоо. Өндөр болохын тулд тэдгээр хүмүүс эм болон тодорхой мэс заслыг сонгодог. Ерөнхийдөө бол өндөр болох тэдгээр хормоне-уудын тохиргоог бид өөрсдөө эм тарианы тусламжтайгаар хийж болно гэдэг. Гэхдээ өөр илүү үр дүнтэй аргууд байж л байдаг.

Би хувьдаа ч ер нь эм ууж эсвэл мэс заслын аргаар биеийнхээ алүь нэг хэсгийг гоё болгох өөрийнхөө болоод хүмүүсийн сэтгэлд нийцүүлэх бодлыг дэмждэггүй. Тиймээс ч та бүхэнд сунгалтын дасгал ямар нөлөөтэй юм, энэ замаар яаж явагдаж өндөр болгодог талаар товчхон зүйлийг дурдая гэж бодлоо. Тиймээс ч үүнийг уншсаны дараа та бүхнийг сунгалтын дасгалыг улам их сонирхож түүгээр хичээллэх болно гэдэгт найдаж байна.

Өндөр болох нь ерөнхийдөө сунгалтын дасгалын тусламжтайгаар маш боломжтой. Мэдээжийн хэрэг үр дүнг нь үзэх гэж та зөндөө чармайлт гаргана, мөн цаг тодорхой хэмжээгээр шаардана гэдгийг анхааруулъя. Сунгалтын дасгал нь ерөнхийдөө 3 үе шаттай.

1-рт: Нурууны булчинг хөгжүүлэх.
2-рт: Нурууг тэнэгэр, уян, шулуун цэх болгох.
3-рт: Нурууны диск-ийг зузааруулж бат бэх болгох
Сунгалтын дасгалыг тогтмол хийсний үндсэн дээр өндрийг 7 хүртэл см-ээр өндөрсгөх боломжтой. та бүхэнд дахин хэлэхэд ёог ч юм уу уян хатны дасгал, хамгийн гол нь нурууг булчинг тэнийлгэж, бат бэх болгож хөгжүүлэх нь нурууг өөрийг нь өндөрсгөхөд тусалдаг байх нь.

Тэгэхээр өндөр болох нь аргагүй юм уу да. Энэ нурууны төрөл бүрийн булчингуудыг сайтар хөгжүүлсний дараа, нуруу нь мөн л нурууны өөрийн суналтаар дахин өндөр болох үүд нээгддэг гэнэ, яваандаа.

За тэгээд зөв тохиромжтой байнгийн дасгалын ачаар бусад гар, хөл, нурууг түшиж байдаг мөгөөрсүүд нь мөн л биеийн хэмжээг дагаад пропорцоо хадгалахын тулд томорч сунадаг байна.
Өөр нэг зүйл нэмж хэлэхэд хоол хүнсэндээ лууванг заавал хэрэглэж бай, түүхийгээр идэж байхад бүр сайн. Тэгээд мөн өөрийгөө байнга "би өндөр болж байгаа" "би хурдан өсч байна" гэх мэтээр бодож байгаарай.  Мөн сунгалтын дасгалыг хийж байх хажуугаар 5-7 сек зайтай дороо өндөр үсэрч бай. Бас нэг юм хэлэхэд доошоо уруу газар уруудах үед өндөр болдог гэж сонсож байсан юм байна.

Сунгалтын дасгалууд нь ганц өндөр болох дээр ч биш бусад хүний бие организмын хэвийн байдлыг хангахад тусалж, бодисын солилцоог идэвхижүүлж, насны хөгшрөлтөөс хамгаалах зэрэг олон давуу талтай. Хамгийн хүний өндөр болох нь сексийн харьцаанд ч гэсэн таатай үр дүнг авчирдаг гэнэ шүү. Ер нь тэгээд өндөр болно гэдэг нь уйгагүй хичээллэсний дараа л ирдэг жаргал байх нь ээ. Нэг удаагийн сунгалтын дасгалыг 15-20 мин хийх нь ямар ч үед тохиромжтой гэнэ. За амжилт хүсье!!!

Үүнийг уншсаны дараа та бүхнийг уйтгар гунигаа арчин хаяж сунгалтын дасгалыг улам их сонирхож түүгээр хичээллэх болно гэдэгт найдаж байна.

Сэтгэгдэлүүд:

1. Nagush | 2008-01-19 00:35:54
bi yag ene tuhai bodoj bsiin goy medeelel bna. Zunduu ih thanks
2. zerleek (зочин) | 2008-02-06 02:47:48
teged yag yu hiih ve?
3. bolorooo (зочин) | 2008-04-11 18:17:05
uuniig joohon delgerengui bicheech arai iluu delgerengui ok yr ni dajgui zowolgoo ogsond tnx

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.