Сарны нууц


Сар бол хүний хөл тавьсан нарны системийн цорын ганц биет юм. Манай гарагийн энэхүү дагуул орчин үеийн дурангийн байнгын хараанд байж  түүнийг газар дэлхий сансараас судалсаар байгаа боловч эрдэмтдийн үзэж байгаагаар сарны тухай бидний мэдлэг сүүлийн 40 жилд жаахан нэмэгдсэн, харин тааврын -таамаглалын тоо буураагүй улам бүр өссөөр...

 Америкийн "Апаллон" хөтөлбөр дууссанаас хойш  сарны тухай аажмаар мартагдаж, сансар судлалын  чиглэлд тэмүүлж эхэлсэн.
1994 оны 1-р сард авотмат туршигчаар хөөрсөн "Клементина" хожим  "Оддын дайн"-ы хөтөлбөрийн эхлэл Батлан хамгаалах  санаачлагын стратегийн  төгсгөл болсон үйл явдал  анхаарал  их татдаг. " Клеметина" сарны гадаргуун зургийг 400км зайнаас авч дэлхийд илгээсэн нь өрхүүдийн  ёроолд ус байна  гэсэн нь гайхал төрүүлсэн ба урьд өмнө сарыг хэзээнээс нааш амьдралгүй биет гэж үзсээр ирсэнтэй холбоотой. 28 хоногийн хугацаанд  сарны гадаргуунд нарны гэрэл тусах ба тэнд агаар байхгүй, гадаргуун температур цельсийн 122 градус байдаг байхад мөс хаанаас байхав. Гэвч "Клементина"-гаас авсан зурганд нарны тусгал хүрэхгүй хэд хэдэн өрхний гүнд мөс байж болохыг өгүүлдэг. Сарны өмнөд хагаст 2500км голчтой,  21км гүнзгий өрх байх ба тэр гүнд мөсний  мөр байж болохыг эрдэмтэд үгүйсгэдэггүй ажээ.

Ер нь саран дээр хаанаас ус ирсэн байх вэ? Хэдэн түмэн жилийн  тэртээ метеорын хамт  саран дээр ус очоод  зарим нь ууршиж үгүй болоод  зарим нь өрхний гүнд үлдсэн байж болох. Гэхдээ энэ бол таамаг төдий зүйл.
Америкийн сансар судлалын NASA-гийн агентлагийн мэргэжилтэнгүүд  сарны үндсэн 5 нууцыг  томьёолж  энэ чиглэлээр ШУ ажиллах болжээ. Сар хэрхэн газар дэлхийн дагуул болсон бэ? , Сарны түүх ямар вэ?,  Саран дээр хэзээ хэрхэн өрх үүссэн бэ?,  Сарны агаар мандлын түүх ямар вэ?, Нарны аймгийн  ямар таамаг сартай холбоотой вэ? Эдгээр нууцууд сарны өнгөрсөн түүхтэй холбоотой.

Өөрийн замд тохиолдсон бүхнийг арчсан хүчтэй шуургын нөлөөгөөр унасан, үхсэн , эвдэрсэн, сүйдсэн хүмүүс,  байшин барилга мод, бүхэл бүтэн хад толгод,  бол байгалийн гамшиг билээ. Энэ гамшгийн өмнө ямар ч амьд ертөнц хүчин мөхөстөнө.  Иймэрхүү сүйрлийн тухай  Апокалипсист дурдсан байх ба өдөр бүр хаа нэгэнтээ газрын гулсалт болсоор ирсэн. ЭДГЭЭР АЙМШИГТ ЗАНАЛХИЙЛЭЛ МАНАЙ ГАРАГИЙН ДАГУУЛ САРНЫ НӨЛӨӨГӨӨР БОЛДОГ БАЙНА. Сарны нөлөөллийг уламжлалт ба уламжлалт бус ШУ судалсаар ирсэн. Бид сарыг манай газар дэлхийн жирийн дагуул бидний хувь заяанд хамаагүй гэж ойлгосоор ирсэн. Энэ жижиг дагуул  татах хүчний хуулийн дагуу  манай дэлхийг алгуурхан тойрон эргэж байдаг.  Сар бидэнд ямар гамшиг авчирч болох вэ? Сар манай дэлхийгээс 384000 км зайд оршино. Сарны голч 3476км  байдаг нь  манай дэлхийн голчоос 4 дахин бага юм. Манай дэлхий сарыг татна, сар манай дэлхийг татна. Сар биднийг тойрон эргэнэ. Бид сарыг тойрон эргэнэ. Ийнхүү 2 гараг салшгүй шүтэлцээтэй. Сар байгаа  нь манай дэлхий нарны аймагт  багтах зайлшгүй нөхцөл болох ба үүний хажуугаар сар манай дэлхийн амьтай бүхнийг устгах тавилантай аж. Энэ аймшгийн зэвсгийг сарны татах хүч гэнэ. Сар шөнө бидний дээгүүр өнгөрөхдөө хүчний талбайд орсон бүхнийг татна. Үүний хамгийн тод илрэл бол далайн түлхэлт ба татралт.  Сар далай тэнгисийг татаж байхад газар дэлхий эргэлдэн  усны хүчийг мэдэрнэ. Ийм тохиолдолд газар дэлхий өөрийн тэнхэлгээ тойрон эргэх хурдаа алдаж  өмнөх хурддаа хэзээ ч хүрэхгүй болдог.  Өөрийн эргэлтийн хэлийг газар дэлхий таталцлын талбайгаас дөрөв,  таван тэрбум жилийн тэртээ нарны аймгийн гарагууд сансрын тоос , халуун хийн эргэлдэгч үүлнээс үүсч байх үед олж авсан байх. Үүнээс хойш газрын эргэх хурд саарсаар алдагдсан эрч хүч дахин нөхөгдөхгүй.  Сарны нөлөөллөөр газрын эргэлтийн хурд  өдөр бүр 0,00164 секундаар багасч , тэнхэлгээ тойрон эргэж байгаа хурд багасч байгаа нь алс хэтдээ аюултай үзэгдэлд хүргэх аюултай.
200сая жилийн өмнө газар дэлхий дээр үлэг гүрвэл амьдарч байх үед жилийн хоног  385 өдөртэй, газрын нарыг тойрон эргэх хугацаа удсан боловч 23 цагтай байсан. 400 сая жилийн өмнө ургамал дөнгөж эхэлж байсан үед  жилийн өдөр 405 хоног 21 цаг 30мин байжээ. Сарны нөлөөллөөр газар дэлхий тэнхлэгээ тойрон улам удаан эргэсээр сар тормозоо дарах үе  дөхсөөр байгаа нь илт.  Үүнийг ойлгохын тулд автобус хурдалж яваад гэнэт тормозлоход юу болдог билээ. Тэгвэл сар тормозлоход уул байрнаасаа нүүхээр юу болох нь тодорхой.

Далдыг харагч хүмүүс  сар дэлхий хоорондын бага зай нь ойр дотнын хүмүүсийн үхэж байгаа үйл явцыг зүүдэндээ харах боломжтой болгосон гэдэг. Сарны хамгийн хүчтэй таталцал бүтэн сартай үед тохиолдох ба бөх организмыг бөхөөх ааш гаргаж болно. Ийм тохиолдол цөөнгүй байсан. Ихэнхи тохиолдолд хүний организмын хамгааллын ажиллагаа хамгийн бага болсон нойрсох үед тохиолдоно. Бүтэн сартай шөнө толгой өвдөнө. Энэ үед гадуур явахгүй байх, сарны гэрэл орохооргүй цонхоо хаасан байх, орны дэргэд үгүй гэхэд аяга ус тавьсан байх хэрэгэтй. Сарны сүйрэл болоход газар дээр болж байгаа, үхлийн үйл явцаас эрчим хүч хуримтлуулж авна. Хүний амьдралын алхам бүрийг сар хянаж байдаг. Жирийн нөхцөл байдалд сарны  нөлөөллөөс гарч чадахгүй аллага, хулгай дээрэм хийх, баатарлаг үйлс бүтээх, бусдын төлөө амиа өгөх зэрэг алхам хийгддэг. Тэр ч байтугай өдөр тутмын ажил хэргийн  нэлээд хэсэг сарны нөлөөн дор явагддаг байна. Хэрэв бүх зүйл сарны нөлөөлөл дор явагддаг бол хүний  өөрийн мөн чанар, хүсэл тэмүүлэл хаана байх вэ?  Хэрэв амьдралын туршид сэтгэл оюунаа хүчирхэг, ариун байлгаж чадсан бол  сарны засаглалаас хэсэгчлэн буюу бүтэн салж болохоос гадна  үхсэний дараа тамд унахгүй байж болно. Тэгж чадаагүй дур зоргоороо, урсгалын дагуу  хөвж өнгөрөөсөн бол  хэцүү л байх байж.
Үхэх цагт хүний биенээс  эрч хүч болох  сэтгэл оюуныг сар их хүчтэй цахилгаан соронзонгоор татаж авна.  Тэрхүү  сэтгэл оюуны хэсэг саранд очоод  удаан байх ба  хэрэв сэтгэл оюуны тэр чадварыг газар дээр гаргаагүй бол саран дээр нэлээд хүнд нөхцөлд өнгөрөөх болно. Саран дээр хүний оюун санаа ямар ч өөрчлөлтгүйгээр орших ба  үүнийг цэвэрлэгээ буюу ошторгуйн уудмаар  тэнүүчлэхийн өмнөх хориг цээрийн хэлбэр гэнэ...

Сэтгэгдэлүүд:

1. amgaa | 2008-01-20 18:21:39
Сонирхолтой юмаа
2. Goy sanagdlaa tnk (зочин) | 2009-01-26 19:58:11
Goy sanaglaa tnks tnks tnks
3. .::Арман::. | 2009-02-17 22:32:34
Гоё мэдээ байна баяраллаа

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.