2008-01-13 22:10:42
Итгэмээргүй бас гайхалтай... Хүн төрөлхтөн биднийг маш олон нууцууд аалзны тор мэт хүрээлж байна. Харин би та бүхэнд энэ бүгдээс бага зэргийг ч болов хүргэхийг зорив
1957 оны 7-р сард Францын сонингуудад Правонслийн Арля хотын 54 настай Мирен Жене хэмээх эмэгтэйд тохиолдсон түүх нийтлэгджээ.
Тэр эмэгтэй туршлагатай мэргэшсэн сувилагч тул хүүхэд асруулахаар байнга уригддаг байж. Зуны нэг өдөр түүнтэй тохиолдсон ер бусын үйл явдлын тухай түүний яриа гайхал төрүүлсэн. 1957 оны 7-р сарын 16нд хүүхдээ харуулахаар урьсан Котильонид Жене очжээ. Хүүхдийг тэргэнцэртэй хөтөлжхотын цэцэрлэгт хүрээлэнд зугаалахаар явсан. Нарлаг сайхан өдөр бяцхан Котильон тэргэнцэртээ тайван нойрсож Жене том модны дэргэд сандал дээр сууж байжээ. Гэнэт гэгээ тасарч түнэр харанхуй нөмөрчээ. Энэ нарны нөлөө биш, учир нь нүд харанхуйлаагүй, аливаа нэг өвчний шинж биш, учир нь Жене ухаан саруул, биеийн байдал хэвийн байсан аж.
Унтаж байсан хүүхэд сэрж чанга уйлсан. Харанхуйд тэмтрэн хүүхдийг биедээ наан тайвшруулахыг бодсон. Жене хөдөлж чадахгүй байсаар харанхуйлал 25мин орчим үргэлжилсэн. Түнэр харанхуй анх гэнэт нөмөрсний адил гэнэт алга болжээ. Тэр үед орой болж харуй бүрий болж байсан байна.
Цэцэрлэгт хүрээлэнд жихүүн салхи үлээж, гудамжны гэрэл асч хаа нэгэнтээ дулаан хувцасласан хосууд алхална. Хүүхэд асрагч тэргэнцэртэй хүүхдийг түрж Котильоны байшинд ирэхэд хүүхдийн эцэг эх уйлж хайлан угтсан ба Жене хүүхдийн хамт 3 өдөр алга болсон байжээ. Тэднийг цагдаа сайн дурынхан Арля хот даяар эрэлд мордож хотын цэцэрлэгт хүрээлэнг бараг л сантиметраар самнасан боловч юу ч олоогүй нь мэдээж. Цагдаагийн газрынхан хатагтай Женег 3 өдрийн турш хаана юу хийж явсныг байцааж, Жене зөвхөн харанхуйллын тухай хэлэхээс өөр яах билээ. Арля хотод болсон тохиолдол 20-р зууны хамгийн ер бусын тайлбарлагдашгүй үзэгдлүүдийн тоонд хамаарна. Гэхдээ танигдашгүй түнэр харанхуй болж байсан энэ түүх цорын ганц тохиолдол биш ажээ.
1904 оны 4-р сарын 2 нд Лондоны Уймблдон дүүргийн метронд ер бусын түнэр харанхуй болж метроны өртөөг бүхэж зорчигчид болон метроны ажилчдыг сандралд оруулжээ. Хэдэн өдрийн дараа үйл явдал болсон газарт нөхцөл байдлыг тогтоож , шалтгааныг олох зорилгоор эрдэм шинжилгээний нарийн туршилт явуулсан байна. Уг туршилтаар болж өнгөрсөн түнэр харанхуйг бий болгож чадаагүй харин туршилтанд оролцогчид энд тэндхийн зүйлээ бүдэгхэн харж байсан бол 4-р сарын 12ны тэр өдөр метроны өртөөг тас хараар будсан мэт өчүүхэн ч гэрэл гэгээ байгаагүй гэж хүмүүс ярисан байна.
Энэ тохиолдол шинжлэх ухааны болон хуурмаг шинжлэх ухааны ашиг хонжоо хайгчдыг бүтэн шуургын ажилд дуудсан боловч өнөөг хүртэл тайлагдашгүй хэвээр үлдсэн. Үүний сацуу ийм таамаг сэтгэл догдлуулсан харанхуйлал энэ удаа 50 мянган хүн амтай бүхэл бүтэн хотыг нөмөрчээ.
1911 оны 3-р сарын 7нд 16цагийн орчим Америкийн Кентукки мужийн Луйсвилл хотхон дээр өтгөн түнэр харанхуй бууж нэг цаг орчим үргэлжилжээ. Энэ үед хотын гудамжинд Дантегийн кино гарч байжээ. Үйл явдлын бүх нарийн ширийнийг олон гэрчүүд өгүүлсэн.
Харамсалтай нь түүний гэрэл зургийг авах боломжгүй байсан. Гэнэт бий болсон тэрхүү харанхуйллын учир шалтгааныг өнөөг хүртэл тайлаагүй.
Зарим нь сатаны буюу гар хөл гэх эсвэл бурханы илгээлт гэх нь бий. Нэлээд үнэмшилтэй гэмээр таамаг байдаг хэдий ч шинжлэх ухаан тайлбарлаж чадаагүй.
Огторгуйн орон зай алдагдах , янз бүрийн хэмжигдэхүүний харилцан бие биедээ нэвтрэх, гэрлийн хэлбэлзлийн давтамж өөрчлөгдөж, газрын цахилгаан соронзон талбайн өөрчлөгдөх зэрэг үзэгдэлтэй холбоотойгоор хүний мэдрэх чадвар алдагдсантай холбоотой ч юм бил үү, хэн ч мэдэхгүй? . . . . . .





Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: