2008-01-12 13:22:29

Би ер нь шинжлэх ухаан танин мэдэхүйд их дуртай хүн болохоор заавал энэ мэдээллийг оруулмаар санагдлаа. Хорвоо ертөнцийг таньж мэдэж дуусашгүй. Бид сансар огторгуй байтугай эх дэлхийгээ таньж мэдэж дуусаагүй байгаа шүү дээ.
Мэргэжлийн фото зурагчин Антони Воолдридже Английн Wildlife хэмээх ан амьтдын тухай шинжлэх ухааны сэтгvvлийн захиалгаар Гималайн єндєр уулсаар хэсvvчлэн ан амьтдын зургийг авч яваад цасанд хучигдсан нэгэн єндєр уулын суганд ихээхэн vсэрхэг нэгэн амьтантай тааралдсан ажээ.
Воолдридж энэхvv яваа нутагт нь Иети буюу Цасны хvн хэмээн алдаршсан алмас амьдардаг тухай домог яриаг олон удаа сонссон боловч ийнхvv єєртэй нь шууд тулгасанд vнэхээр сандарсан байна. Тэрхvv Иети хэмээх Цасны хун буюу алмас нь 1,80 метр хирийн єндєртэй байсан хэмээн Воолдридже яриад цааш нь, "Тэрээр маш том толгойтой бєгєєд тvvний бvх бие нь vсээр нягт бvрхэгдсэн байсан юм." хэмээсэн байна.
Ийнхvv гэнэт тулгарсандаа Воолдридже хэсэг хугацаанд сандарсан боловч даруй зургийн аппаратаа авч тэр амьтныг Гималайн єндор уулсынхаа дунд орж алга болохоос нь ємнє зургийг нь хэд хэдэн удаа дарсан ажээ. ВВС Wildlife сэтгvvлийн газар энэхvv зургуудыг нийтлэхээсээ ємнє Иети хэмээх Цасны хуний талаар мэргэжеэн хоёр хунээр дээрх зургуудыг шалгуулж, тvvний vнэн бодитой болохыг нь нотлуулсан байна. Тэд нар хоёулаа энэхvv зургуудын vнэн бодитойг нотолсон бєгєєд, харин Лондоны University College сургуулийн эрдэмтэн багш Роберт Мартин хэлэхдээ "Энэ нь Иетигийн зураг мєн бєгєєд єнєєг хуртэл шинжлэх ухаанд нээгдээгvй байгаа хvн дvрст амьтны нэгэн тєрєл бололтєй"хэмээсэн ажээ. Нєгєє эксперт нь болох Анатомийн мэргэжилтэн эрдэмтэн Жон Напиер хэлэхдээ, "Энэхуу зургууд нь яах аргагуй Иетийи зургууд бєгєєд тvvнээс vзхэд яавч хvн буюу баавгай ч юмуу єєр амьтан бус харин яах аргагvй хvн дvрст амьтан (Hominide) мэн байна" гэжээ.

Канадад авсан зураг






Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: